2017-03-07

ХАЯГГҮЙ ХАЙРЫН ЗАХИА

Ээж ээ?
Аав аа?
Та хоёртоо хэлэх юм их байна. Яаж энэ сэтгэлээ цэгцтэйхэн шиг хүргэх үү?
Ямар их санаж байгаагаа, яасан их үгүйлж байгаагаа би яаж илэрхийлэх вэ?
Ядчин байж сэтгэлээ илэрхийллээ гэхэд хаашаа хаяглах уу?
/Өөрийн нүүр номны дуртгалаас/

2016.03.08
Ээж ээ гэж дуудаагүй мөн ч их удсан байна.
Эргээд ингээд бодохоор сэтгэлдээ гөөмөн ч их дуудаж дээ.

2015.11.26
Заримдаа нээрээ..ээжийгээ санах юмаа. Ядарч байна уу? Нойр нь хүрч байна уу? хоолоо идсэн үү? Дулаахан хувцасласан уу? Орой ямар хоол идэх үү? Дуртай хоолыг нь хийчих үү? Юу идмээр байна? Дулаахан оймс байгаа билүү? Авмаар хэрэгтэй зүйл юу байна? Болгоомжтой яваарай гээд л ярьдаг байж билээ. Энэ асуултуудыг 10 гаруй жил сонссонгүй. Асуулт их өөрчлөгдсөн байна. Ихэвчлэн надаас ингэж асуух юм. Хэзээ тарах юм? Хэзээ ирэх вэ? Ээж мөнгө байна уу? Охиноо авсан уу? Даалгаварыг нь хийлгэсэн үү? Охиноо хүргэсэн үү? Хоолоо хийсэн үү? Ямар хоол хийсэн? Хэзээ цалин чинь буух вэ? Гэрээ цэвэрлэсэн үү? Цалингийн чинь карт хаана байна? Хэдэн төгрөг байна вэ? За тэгээд заримдаа асуулт нь хүсэлт болох нь элбэг...Цайныхаа цагаар амжуулчих...алхаад явчих...тэгчих ингэчих...асар том өөрчлөлт байгаа биз. Арга ч үгүй байх даа. Жаахан охин эх хүн, эхнэр хүн болохоор арга ч үгүй биз. Гэхдээ л заримдаа ээжийн минь асуултууд үгүйлэгдсээр...


2015.03.17
Ойрд та зүүдэнд ирэхээ больчих чинь
Одоо л нэг эвлэрч би чинь дасч байгаа юм болов уу даа
Олны дунд явахдаа дүрийг тань хайхаа байчих чинь
Овоо нэг уужирч би чинь нулимсаа хатаагаа юм болов уу даа

Гэвч хааяадаа өмөлзөн шимшрэх л юм
Гэтлэх хорвоогийн үнэн жам хойно санаа алдаад л өнгөрөх юм
...
Гэмшрэх сэтгэлийг минь энэ хорвоо ойлгодог ч юм уу даа
Гэмгүй яахав охин нь гэлтэрч л явна

Та заримдаа намайгаа санах юм уу
Танхилхан охиноо үнэрлэмээр санагдах юм уу
Охин минь гэж дуудмаар болох юм уу
Үр минь гээд тэвэрмээр санагдах юм уу....

(Таньгүйгээр өнгөрүүлсэн нэг жил. Аав аа охин нь гөөмөн ч их санаж байна даа)

                                                                  
2015. 03.08
Аав ер нь намайг гучин жил дэндүү эрхлүүлсэн байгаа юм шүү. Мартын наймны өглөө болохоор нэг сайхан духан дээр үнэрлээд түрийвчээ уудалдаг байж билээ. Энэ өглөө тэр дүр зургийг олж харсангүй. Сэтгэл хоосон оргиод хар өглөөгүүр бэлтгэл энэ тэр хийж баахан гүйв. Тэгтэл хонх дарлаа. Духан дээр үнэрлээд авлаа. Эшшшшш миний хадам аав. Бялуу вино барьчихсан ороод ирдэг юм байна. Нулимс цийлэгнээд нулимс...аа унагачихгүй гэсэндээ байн байн шүлсээ залгилаад ккк Сайхан мэдрэмж, сайхан мөч байсан шүү. Урд нь хадам аав маань ингэж орж ирдэггүй байсан. Энэ жилийн мартын наймны хамгийн сайхан мөч юм уу даа. Хэдийгээр хадам аав маань түрийвчээ уудлаагүй ч кккккк за яахав дараа жил таны түрийвчийг уудлахаа би мэдье кккк. Баярлалаа. ААВАА

2015.01.03
Ёстой нэг ээжийгээ дуудмаар болох юмдаа...ямар хэцүү юм бэ

2014.09.29
Гэнэт, гэнэт л хамар шархираад нулимс цийлэгнээд ирх юмаа. Ингэж байгаад галзуурах вий дээ.


2014.09.06


Солонгосоос ирээд номын сангаа цэгцлэх сөхөө байсангүй ээ. Өнөөдөр жаал янзаллаа. Санамсаргүй хоёр зүйл оллоо. Нэг нь аавын өдрийн тэмдэглэл. Аавыгаа өдрийн тэмдэглэл бичдэг гэж мэдсэнгүй. "Солонгосд суугаа охиндоо" гэж ирээд л эвий миний муу аав өдрийн тэмдэглэл бичдэг байжээ. Бүүр тэрнээс өмнө "Охин маань ээж боллоо. 3.2 кг охинтой боллоо. Аав нь их баяртай байна.", "Охин маань ИС төгслөө... Аав нь маш их баяртай байна". "Миний охин Солонгос улсад эрдмийн цол хамгаалахаар 2011 оны 8-р сарын 23-ны өдөр оройн 22:50 минутад Сөүл рүү явлаа. Охиноо үдэж өгөөд ирлээ". Бурхан минь үүнийг надад уншуулдаг нь яаж байгаа юм болоо. Сэтгэл үймрүүлчих юмаа. Бас нэг зүйл нь гэвэл. Аав маань ном их унших дуртай хүн байсан. Уншдаг номынхоо дунд миний өгдөг байсан баярын картуудыг хадгалдаг байжээ. Ж.Пүрэв гуайн "Зүрхний хилэн" номны дунд миний аавд өгч байсан бололтой захиаг хадгалжээ. Ямар нэгэн баярын өдөр байсан бололтой. Би ингэж бичсэн байх юм. "Хамгаас хайрт аав тандаа баярын мэнд хүргэе. Урт удаан наслаж ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе. Хатан ээжийн захиалгаар гүнж охин чинь" гээд доор нь мөрт холбох гэж аяджээ.
"Буянтай хүн шүү та минь.
Бурхан шиг хүн шүү та минь.
Цайлган хүн шүү та минь.
Уудам энэ хорвоо дээр эрүүл энх урт удаан наслаарай. Хайрт аав минь. Аав ээж бид гурав бол тулгын гурван чулуу шиг үүр хамт байх болно" гэжээ.
"Тулгын гурван чулуу" ...их юм бодогдуулахаар үг байна.

2014.09.06
За өнөөдөр тэссэнгүй. Өөрийн эрхгүй уйлчихлаа. Өглөөнөөс авахуулаад сэтгэл санаа нэг тиймхэн санагдаад байсан. Өдрийн турш цоглог байх гэж их л хичээлээ. Гэвч харьж явах замдаа тэссэнгүй. Орон зай нь үгүйлэгдээд байна. Аавыгаа санаад байна шүү. Ямар азтай хүмүүс нь аав ээжтэйгээ өтөлдөг юм бол оо. Хоёр хүүхэд гүйлдээд байгаа хэрнээ л гэр нам жим оргиод байх юм. Нэг л өнгөгүй өдрүүд. Зүгээр л нэг өдрүүд. Зүг чиггүй тийм л өдрүүд. Баярлаад гүйсэн ч юмгүй, гуниглаад суусан ч юмгүй хар саарал өдрүүд үргэлжилсээр...


2014.05.01
Зүүднээс минь битгий сэрээ
Зүгээр л тэгээд унтуулчих
Зүүдэндээ ч болтугай бүтэн явъя





Ээжээ баярын мэнд хүргье.
Та хоёртоо хязгааргүй их хайртай.
Охин Ууганаа
2017.03.08


2015-12-24

수준 높은 감상-문학을 어떻게 읽어야 하는가?

        하루 하루가 바쁘게 사는 요즘은 문학 작품을 찾아서 읽는 현대인이 드물 것이다. 그러나 누구나 한두 번 정도는 분명히 문학 작품을 접근하였을 것이다. 

        그 때 느낌이 어땠을까? 한 장 한 장씩 읽어가면서 기분이 어땠을까? 주인공이 불쌍하여 울었나? 죽도록 미웠나? 아니면 아무 느낌이 없었나? 

        제대로 읽었다면 분명히 어느 정도로 감정이입이 되었을 것이다. 그러면 ‘감정이입’이란 무엇일까? 

       좁게는 상대방이 느끼는 심리적 상태와 처지를 관찰자가 ‘내 것처럼’ 함께 느끼고 이해하는 심리적 행위라고 말할 수 있다. 다시 말해, 내가 타인의 입장이 되어 함께 느낌으로써 타인을 이해하는 것이다. 이는 문학에서는 지금 말하고자 하는 감정이입 즉, 수준 높은 감상법이다. 독자가 작품을 통해서 작품 속의 주인공, 혹은 화자 안으로 감정이입하여 주인공과 화자의 삶을 체험하여, 화자와 함께 느끼는 것으로 일종 능동적 감상 방식이다. 즉, 제대로 된 감상을 체험하는 데 감정이입이 첫걸음이 된다는 것이다. 문학뿐만 아니라 모든 예술 작품은 그것을 만든 사람과 그것을 감상하는 사람, 다시 말해 모든 사람들 사이에 일종의 교류를 갖게 한다. 즉, 문학 작품 속의 화자와 독자는 작품을 통해서 교류 및 대화가 가능한 것인데, 이 대화가 과거이든, 현재이든, 미래이든 독자가 화자의 심리적 상태와 처지에 자기를 투사시킨 경우에 이루어진다는 것이 분명한 것이다. 여기서 말하는 대화라는 것은 감정의 교환을 말하는 것이다. 

      인간은 예술의 형상을 통해서 현재뿐만 아니라 과거와 미래의 모든 사람과 감정을 교환할 수 있다. 문학을 접근하는 데 논리적이고, 지적적이기 보다는 정서적 일체감을 선호하여, 화자의 내면 혹은 감정을 내 것처럼 느끼고 이해할 수 있다면 당신은 감정이입으로 수준 높은 감상을 하고 있다는 것이다. 그러나 여기에 중요한 것이 하나 있다. 독자는 화자의 내면 즉, 상황, 경험, 특성을 마치 자기가 화자가 된 것처럼 느끼고 이해한 후에 화자와 자신을 지속적으로 거리를 두고 자아-타자 구별을 유지하는 것이 중요하다. 그렇게 함으로써 화자가 처한 각각의 상황, 경험, 특징에 대한 혼돈을 피할 수 있기 때문이다. 이렇게 할 수 있다면 수준 높은 감상이 될 뿐만 아니라 독특한 이해심 즉 공감이 될 것이다. 이는 독자의 상상력의 힘이다. 이상 내용을 정리하자면 문학을 제대로 감상하는 데에는 감정이입이 중요하다. 화자의 내면을 내 것처럼 상상하여 느끼고 감정 일치가 되어야 하며, 그 끝에 화자와 자아를 차별화할 수 있어야 한다. 이 능력을 문학에서는 감정이입, 일상 생활에서는 동정심 또는 공감이다. 문학을 어떻게 읽어야 하는가? 수준 높은 감상은 당신의 상상력의 발휘, 감정의 결과물이다. 바쁜 생활 속에서 억눌린 감정을 불러일으켜 수준 높은 감상을 통해서 본인 혹은 세상을 새롭게 보는 독자는 문학의 힘으로 재탄생되는 것이 분명하다.


울란바타르에서 2015.12.25 오가나



2015-06-11

ТАВАН ТЭРЭГ НОМ УНШИХ ЁСТОЙ ЮУ?

         Солонгос хэл сурч байгаа хүүхдүүд "남아수독오거서男兒須讀五車書" хэмээх үгийг сонсож байсан болов уу. Эрэгтэй хүүхэд багадаа л таван тэрэгтэй дүйцэх хэмжээний ном унших ёстой гэсэн утгатай үг. Ухаантай, цэцэн мэргэн нэгэн болохыг хүсвэл төдий хэмжээний номны ард гарах ёстой аж. 

          Хятадын Тан улсын алдарт яруу найрагч Дүбу-гийн шүлгэнд дээрх үг гардаг. Таван тэрэг ном унших ёстой гэдэг ёстой нэг хэтийдсэн илэрхийлэл гэлтэй. Чухам таван тэрэг ном гэвэл ойролцоогоор хэд ширхэг ном болох бол? Хоёр мянга?, таван мянга? Миний бодлоор магадгүй мянган ширхэг ном ч хүрэхгүй болов уу. Яагаад вэ гэж үү? Тухайн үед хятадад цаасан ном гэж байсангүй. Нарийн урт хулсны тайрдас дээр бичиг үсгийг сийлж, үүнийгээ хэд хэдээр багцалсан уяж ном хийдэг байжээ.
           Тийм болохоор таван тэрэг ном гэдэг яг үнэндээ мянган ширхэг номоос хэтрэхгүй байх. Тухайн үед ч ном төдийлөн зузаан байгаагүйн дээр тийм олон ном ч байгаагүй биз. Амьдралдаа мянган ном унших ёстой гэвэл танд нэг оролдоод үзмээр санагдахгүй байна гэж үү? Өнөө үед боломжтой байж мэдэх юм. Гэвч тухайн үед энэ нь үнэхээрийн хүнд хэцүү даваа байв. Одоогийнхтой адил нүдээрээ гүйлгэн ном уншдаггүй байв. Ном уншина гэдэг нь чангаар уншихын зэрэгцээ, уншсан агуулгаа бүрэн өөрийн болгохыг хэлдэг байв. Агуулгын хувьд ч хөнгөн номнууд байсангүй, бүгд л түүхийн баримт тэмдэглэл, философийн агуулга бүхий номнууд байдаг байв. 
        Энэ агуулгыг түр орхиод нэг зүйлийг сануулахад: Ном гэх ханзны бичлэгийг нэг хараарай.(冊)-хэлбэрийг нь харвал хулс моднуудыг хооронд нь холбосон мэт хэлбэртэй байгаа биз? Тэгэхээр энэ ханз үсгийг зохиогдоход бүх ном хулсан дээр юмуу модны тайрдас дээр сийлэгдсэн хэлбэртэй байдаг байсан гэсэн үг. Эртний уран зохиол (고전古典), хуулийн эмхтгэл (법전法典)гэсэн үгний Жонь(典) гэсэн ханзанд ч гэсэн ном гэсэн утга орсон байдаг. Гэхдээ энэхүү жонь гэх илэрхийлэл нь маш ховор, нандин номыг заан илэрхийлсэн утга юм. Жонь(典) гэсэн ханзны хэлбэрийг нь нэг хараарай. Ширээн дээр ном дэлгэж тавьсан мэт байгаа биз?. Тэгэхээр жонь гэдэг бол номны дээд охь болсон номыг хэлэх аж. Мөн ширээн дээр дэлгэн тавьж сайтар уншин судлах ёстой гэсэн утгыг илэрхийлж байна. Түүхийн номыг (청사靑史)гэж хэлдэг. Энэ нь мөн адил ногоон хулсыг тайран үсэг сийлж бичсэнээс үүдэлтэй хэллэг. Ханз нэг бүрийн хэлбэр дүрсийг сайтар судалбал тухайн үеийн соёл, заншлыг олж харж болно. Буцаад сэдэв рүүгээ орцгооё. Хулс модны тайрдасыг ихэвчлэн олс уяагаар холбодог байжээ. Харин ховор нандин номыг сураар холбодог байв. Алдарт Кунз "хулсан ном"-ийн сурыг гурвантаа тасартал нь уншсан гэдэг. Сур тасартал уншсан гэхээр хэчнээн их давтан уншсан байх вэ? Гайхамшигтай хэрэг. Тухайн үед хулсан ном хэмжээний хувьд том байсан тул хадгалах, тээвэрлэх гэдэг үнэхээр хэцүү асуудал байжээ. Хятадын Цинь гүрний эзэн хаантай холбоотой нэг ийм яриа байдаг. Тэрээр улс гүрнээ нэгтгэн эзэн хаанаар суухдаа нэгэн аймшигт хэргийг үйлдсэн гэдэг. Өөрөөр хэлбэл (분서갱유焚書坑儒) гэх аймшигт хэргийг гүйцэтгэжээ. (분서焚書) гэдэг нь энэ дэлхий дээрх бүх номыг шатаах гэсэн утгыг, харин (갱유坑儒) нь ном сурах хэн бүхнийг газар булан алах гэсэн утгыг илэрхийлнэ. Хүмүүс мэдлэг тэлж, нэг хоёр үг цухуйлгах болсонд магадгүй эзэн хаан их дургүйцсэн байх. Эзэн хааны зааврыг дагахгүй, зөв бурууг шүүн шүүмжлэх нь түүнд таалагдаагүй биз. 분(焚) гэх ханзыг харвал, ой мод гэсэн ханзны дор гал гэсэн утга бүхий ханз байна. өөрөөр хэлбэл ой модыг галдах болно. Ийм байдлаар тухайн ханзны хэлбэр дүрсийг сайтар ажиглаж чадвар утгыг нь тааварлан тайлж болдог. Эзэн хаан ч энэхүү аймшигт хэргийг үйлдсэн гэдэг. Бүх номыг шатааж, бичиг үсэг сурах хүмүүсийг газарт булж, түүхэндээ түрэмгий харгис эзэн хаан хэмээн цоллогдох болжээ. Удалгүй Цинь гүрэн ч мөхөж, эзэн хаан ч өөд болжээ. Хэзээ хойно Кунзийн гэрийг засварлах үед түүний гэрийн ханан дундаас хулсан номнуудыг олсон байдаг. Кунзийн сургаалын үндсэн ном болох дөрвөн ном гурван судар олдсон гэдэг. Ном шатааж, хүн амьтан газарт булах үед хэн нэгэн нь самбаачилж номнуудыг хананд нуусан хэрэг. Харамсалтай нь он удаан жил өнгөрсөн болохоор номны сур тасарч, дараалал нь мэдэгдэхгүй болсон байж. Гэвч Хань улсын эрдэмтэдийн ачаар эдгээр судар бичгүүд өнөөдөр бидний гарт ирж чаджээ. Номыг эвлүүлэн цэгцлэх ажил мэдээж тийм амар байгаагүй биз. Сийлсэн үсэг нь баларсан учраас дэс дарааллыг нь олох, утгыг нь сэргээх амаргүй ажил байсан нь гарцаагүй. Энэ нь хожмоо тухайн ханзны үндсэн утгыг авч хэлэлцэх, хулсан номны дарааллыг тодорхойлж, тухайн үеийн ёс заншлыг судлах шинжлэх ухааны суурийг тавьж өгчээ. Сонирхолтой биш байна гэж үү? Хулсан ном судлах шинжлэх ухаан хүртэл байдаг гэхээр? Тэгэхээр тухайн үед таван тэрэг ном уншина гэдэг ямар учиртай зүйл байсныг та ойлгосон болов уу. Өнөө цагт цаасан ном уншихаас залхуурч суугаа юм биш биз? Та мянган ном унших төлөвлөгөөгөө гаргахгүй гэж үү? Үгүй ер нь ядаж зууг унших гэж оролдох ёстой юм шиг. Оролдоод үзэх хэрэг биш гэж үү? Таныг номын цагаан буян ивээг.

2015-06-03

СОЛОНГОСЫН АРДЫН АМАН ЗОХИОЛЫН АНГИЛАЛ

      Өнөөдөр бидэнд уламжлагдан ирсэн улс гүрэн байгуулагдсан тухай домог үлгэр (건국신화), богино хэмжээний шившлэг дуулал (주술노래) нь солонгосын аман зохиолын анхны хэв шинжийг тодорхойлно. 
Ерөнхийдөө солонгосын ардын аман зохиолыг: 
 1.Үлгэр домог(설화), 
 2.Ардын дуу (민요), 
 3.Бөөгийн дуулал (무가) гэж ангилан авч үздэг. 

 Үлгэр домгийг дотор нь: 
1. Домог үлгэр (신화) 
2. Домог (전설) 
3. Явган үлгэр (민담) хэмээн ангилдаг. 

     Үүнээс домог, явган үлгэрийн арвин их сантай бөгөөд түүхэн хүн, үйл явдлыг тусгасан байдгаараа онцлог ажээ. 

          Солонгосын ардын дууны төрөл зүйлээс өнөөг хүртэл ур чадварын дуу (기능요) арвин урын сантайгаар уламжлагдан ирсэн байна. Ур чадварын дуунаас хөдөлмөрийн дуу (노동요), газар тариалангийн хөдөлмөрийн дуу (농업노동요), нэхмэл, үйлийн хөдөлмөрийн дуу (길쌈노동요), зан үйл ёслолын дуу (의식요)-наас оршуулах ёслолын дуу (장례의식요) уламжлагдан иржээ. Мөн бэрийн амьдралыг харуулсан тууль дуу (시집살이 서사민요)-ны арвин сантай. 

      Солонгосын ардын аман зохиолын онцлог нэг төрөл нь бөөгийн дуулал юм. Урт хэмжээний бөөгийн өргөл ерөөлийн дуулал (축원무가), бөөгийн домог (무속신화), бөөгийн дуулалт жүжиг (무극) гээд олон материал бидний гар дээр уламжлагдан иржээ. Солонгосын ардын аман зохиолын онцлог шинжийг харуулсан төрөл зүйл бол Пансури жүжигт, Ардын жүжиг (민속극) юм. Жусоны хойч үед үүссэн урт хэмжээний туулийн нэг хэлбэр болох Пансурийг мэргэжлийн дуулаач дуулдаг бөгөөд өнөөдрийг хүртэл олны хүндлэлийг хүлээсээр байна. Ардын жүжгийг дотор нь багт жүжиг (가면극), хүүхэлдэйн жүжиг (인형극)гэж хуваадаг.

СОЛОНГОСЫН УРАН ЗОХИОЛЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

     Солонгосын ардын аман зохиол (구비문학), Нанхиадын уран зохиол (한문학), Солонгос бичиг үсгийн уран зохиол (국문문학)-ын хоорондын уялдаа холбоо нь цаг үеэ даган хөгжиж байв. Үүн дээр үндэслэн Солонгосын уран зохиолын түүхэн замналыг ангилан авч үзэж болно. Хэрхэн ангилан авч үзэх талаар олон эрдэмтэд дор бүрнээ нэгийг хэлсээр ирсэн байдаг. Ардын аман зохиол, нанхиадын уран зохиол, солонгос бичиг үсгийн уран зохиол гэж хувааж үзвэл, дараахи байдлаар цаг үеийг нь тодорхойлж болох юм. Ардын аман зохиолын үеийг эртний уран зохиолд хамруулна. 
     Манай эринээс 5-р зуун хүртэл нанхиад бичиг, нанхиадын уран зохиол бүрдэлээ олж эртний үеэс дунд үе рүү шилжсэн байна. Дундад зуун бол нанхиадын уран зохиолын эрин үе байв. Нанхиадын уран зохиол нь солонгос бичиг үсгийн уран зохиолтой хамт оршин тогтнож байв. Анхандаа ханз үсгийг ашиглан "Хянчал (향찰)", хожмоо солонгос цагаан толгой (훈민정음)-г зохиох болсноор солонгос бичиг үсгийн уран зохиол хөгжлийн шатанд оржээ. 17-р зуунаас хойш солонгос бичиг үсгийн уран зохиол өргөн хүрээг хамрах болсноор нанхиадын уран зохиолтой эн тэнцэх хэмжээнд хүрч очсоноор дунд үеэс шинэ үе, орчин үе рүү шилжээ. Нанхиадын уран зохиол үеэ өнгөрөөж солонгос бичиг үсгийн уран зохиол хүрээгээ тэлсэн үе бол шинэ үеийн уран зохиолын эрин үе юм. 1894 оны хөх бичин жилийн шинэчлэлтээр орогсдын шалгалтын тогтолцоог халж, солонгос бичиг үсгийг нийтийн бичиг үсэг болгосон нь орчин үеийн уран зохиол хөгжих боломжийг тавьж өгчээ. Нанхиад бичиг үсгийг халж, солонгос бичиг үсэгтэй болсноор хэл, бичиг нь хоорондоо тохирж, шинэ үеийн уран зохиол хөгжих үндэс болжээ. 
      Солонгосын уран зохиолын түүхэн замналыг мөн төрөл жанр дээр үндэслэн ангилж болно. Ардын аман зохиолын үе болох эртний уран зохиолын үед төр улсаа төвхнүүлсэн баатарыг магтан дуулсан тууль (건국서사시) чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ. Тууль (서사시) нь өнөө үед уламжлагдаж ирээгүй ч туулиас улбаалсан төр улсаа төвхнүүлсэн агуулга бүхий домог үлгэр (건국신화)-үүд нанхиад бичиг үсгээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Төрийн засал хийн, баатрын яруу алдар, тэмцлийг магтан дуулах нь бөөгийн тууль (서사무가) болон уламжлагдаж байна. Бөөгийн тууль болоод төр улсаа төвхнүүлсэн агуулга бүхий домог үлгэрийн хэв шинжээс тухайн үеийн туулийн хэв шинжийг тодорхойлж болох юм. Нанхиад уран зохиол гарч ирэх болсноор туулийг орлон уянгын яруу найраг (서정시) газар авах болов. Нанхиад уран зохиолын сор гэж хэлж болох нанхиадын яруу найраг нь уянгын яруу найраг бөгөөд солонгос бичиг үсгийн уран зохиолд уянгын яруу найраг нь чухал байр суурь эзэлж байв. Хянга (향가) шүлэгт дуу нь ардын дуу (민요)-ны хэмнэл дээр үндэслэн нанхиадын яруу найргийн бүтээврээс өөр аргачлалтай зохиогдсон ба гүн гүнзгий сэтгэлгээ, утга санааг шингээсэн нэг төрлийн уянгын яруу найраг болон хөгжсөн юм. Удалгүй Хянга шүлэгт дуулалыг орлон Шижо яруу найргийн төрөл зүйл гарч ирсэнээр солонгосын уран зохиолын жанрт хувьсал хийжээ. Хянга шүлэгт дуулалын үед уянгын яруу найраг мандан бадарч байсан бол Шижо (시조) яруу найраг нь Каса (가사) шүлгийн төрөлтэй хамт оршин тогтнов. Гэхдээ Шижо нь уянгын яруу найраг бол Каса яруу найраг нь аливаа юмс үзэгдлийг обьектив байдлаар дүрсэлж тайлбарласан (교술) байдаг. Каса яруу найргаас гадна Кёнгичэга (경기체가), Агжан (악장) ч гэсэн энэ төрөлд хамаарна. Өөрөөр хэлбэл солонгос хэлний цагаан толгой зохиогдож олны хүртээл болсноор урт хэлбэрийн обьектив дүрслэл тайлбар бүхий яруу найраг нь бичгийн уран зохиолд орж иржээ. Солонгос бичиг үсгийн уран зохиол нанхиадын уран зохиолыг халж, хөгжиж эхэлснээр дундад үеэс орчин үе рүү шилжиж, улмаар өгүүлэг романы төрөл зүйл (소설) гарч ирэх болов. Энэ үед өгүүллэг роман, үргэлжилсэн үгийн зохиол нь нанхиад бичиг үсгээр, солонгос бичиг үсгээр ч зохиогдож байв. Солонгос бичиг үсгийн үргэлжилсэн үгийн зохиол газар авах болсноор солонгос бичиг үсгийн уран зохиолын хүрээ тэлж, улмаар бүтээлийн тоо, агуулга хэмжээ ч ихсэх болжээ. Уянгын төрөл зүйлд өөрөөр хэлбэл Шижо яруу найрагт үргэлжилсэн урт хэлбэрийн Шижо, Каса яруу найрагт ч мөн ялгаагүй амьдралын бодит төрх байдлыг нарийн тодорхойгоор тусгасан урт шүлгүүд зохиогдох болжээ. Энэ үед ардын аман зохиол ч гэсэн өөрийн өнгө аясаа дэлгэж, шинэ төрөл зүйл үүсч байв. Ардын дуу, үлгэр домог (설화) их хэмжээгээр яригдаж зохиогдох болов. Бөөгийн дуулал дээр үндэслэн Пансури (판소리) дуулалт жүжиг гарч ирэв. Пансури дуулалт жүжиг нь баатарлаг туульс (영웅서사시)-ыг энгийн хүний дуулал (범인서사시) болгон өөрчилж, сургамж егөөдөл хослуулсан нийлэмжээр тухайн үеийн нийгмийн маргааныг тусган харуулсан нь олны хайр хүндлэлийг ихээр татжээ. Үүний хажуугаар тариачдын цамт бүжиг (농촌탈춤)нийгмийг шүүмжилсэн өнгө аясаар хүрээгээ тэлэв. Орчин үеийн уран зохиолын эрин үед гарсан хамгийн том өөрчлөлт бол обьектив дүрслэл (교술) халагдаж, уг ангилалаас эссэ (수필) л уран зохиолын төрөлд үлдэв.
 Сурвалж: 조동일 외 6인 공저, "한국문학강의", 길벗, 2009

2015-06-02

СОЛОНГОСЫН УРАН ЗОХИОЛЫН ХҮРЭЭ

      Солонгосын уран зохиолыг солонгос ном зохиолдолд дараахи байдлаар тодорхойлсон байдаг. Солонгос хүний солонгос хүнд зориулж солонгос хэлээр зохиосон уран зохиолыг Солонгосын уран зохиол гэнэ. Товчхондоо солонгос хэлээр зохиогдсон бүхий л уран зохиол нь Солонгосын уран зохиол болно. Өнөөдөр Хойд солонгос, Өмнөд солонгос гэж хуваагдсан ч гэлээ соёлын өвөө хамтдаа залгамжилж ирсэн ба энэ утгаараа уран зохиолын үндсэн хэв шинж нь хоорондоо ялгагдаад байдаггүй. Солонгосын уран зохиол нь аман зохиолоос эхлэлтэй ба энэ нь бичгийн уран зохиолын суурь болж өгсөн. Хятадаас ханз үсгийг хэрэглэх болсон нь уран зохиолын хүрээг улам тэлсэн байна. Анхандаа ханз үсгийг ашиглан солонгос хэлийг галиглаж байсан бол хожмоо солонгос бичиг үсгийг зохион хэрэглэх болсноор үндэстний уран зохиол бүрэн утгаараа хөгжих болжээ. Солонгос уран зохиолыг үндсэндээ гурван том бүлэгт хувааж болно. 

Аман уран зохиол (구비문학),
Нанхиадын уран зохиол (한문학), 
Солонгос эх хэл уран зохиол (국문문학). 

      Өөрөөр хэлбэл энэ гурван том бүлэг нийлж байж солонгосын уран зохиолыг тодорхойлно. Ардын дуу (민요), бөөгийн дуулал (무가), үлгэр домог (신화, 설화) гэх мэт аман зохиол нь өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн бөгөөд цамт бүжиг (탈춤), дуулалт жүжиг (판소리) нь одоо ч өндрөөр үнэлэгддэг. Нанхиадын уран зохиол нь солонгос бичиг үсгээр бус ханз үсгээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг хэдий ч солонгос уран зохиол биш гэж үзэх боломжгүй. Нанхиад бичиг үсэг нь хятад бичиг үсгээс ялгаатайн дээр азийн олон үндэстэн хэрэглэсээр ирсэн нийтийн дундын бичиг үсэг болно. Латин, Араб, Санскрит хэл ч ялгаагүй. Гэхдээ энэ хэдээс нанхиад хэлний ялгагдах онцлог нь хэрэглэж байгаа улс болгонд дуудлага, уншлага нь өөр өөр байдаг. Солонгосд солонгос авиа дуудлагаар уншигдана. Үүнээс гадна солонгос бичиг үсгийн өвөрмөц онцлог бүхий хэл зүй, үг зүйг тусгасан нанхиад бичиг үсэг ч байдаг. Солонгосын бичгийн уран зохиол нь ханз бичиг үсгийг ашиглан солонгос хэлийг галиглан тэмдэглэх болсноор эхлэл тавигджээ. Ханз бичиг үсгийг өргөн хүрээнд авч хэрэглэх болсноор, ханз үсгийг ашиглан солонгос хэлийг галиглан бичих "Хянчал (향찰)"-ийг бүтээжээ. Энэ нь 15-р зуунд солонгос үсгийн цагаан толгой (훈민정음) зохиогдох хүртэл хэрэглэгдсэн хэдий ч солонгос хэлний дуудлагыг ийнхүү ханзаар галиглах амаргүй хэрэг байв. Тиймээс ч Хянчал нь өргөн хүрээг хамарч чадаагүй юм. 

 Ашигласан материал: 조동일 외 6인 공저, "한국문학강의", 길벗, 2009

2015-03-17

СОЛОНГОС ДОМОГ ЯРИАНД ӨГҮҮЛЭХ ГАЗАР ДООРХ ЕРТӨНЦ БА ТҮҮНИЙ БЭЛЭГДЭЛ



            Солонгос үндэстний ямарваа нэгэн баатарлаг өгүүлэмжийн гол баатар газар доорх ертөнцийн дайсныг дарж дархан цолоо мандуулах нь элбэг. Ийм өгүүлэмж бүхий домог яриаг "газар доорх дайсныг дарсан нь" хэмээн ангилан авч үзэх бөгөөд солонгос үндэстний баатарлаг өгүүлэмжийн багагүй байр суурийг эзлэдэг. Газар доорх ертөнцийн мангас хүний орон зайд гарч ирэн ард олныг түйвээдэг. Улмаар хохирсон олноос шилдэг сайн эр тодорч газар доорх ертөнцийн мангасыг эрэн аялалд гарах бөгөөд эцэс сүүлд нь дайснаа хороож буйгаар үйл явдал өрнөдөг. Энд гарах газар доорх ертөнц нь эх газартай торгон утас юмуу олсоор холбогддог. Эндээс газар доорх ертөнц гэх өгөгдөхүүн ямар бэлэгдэлийг агуулж буйг харж болох юм. Эх газартай утас, олсоор холбогдож нүхэн гарцаар гарна гэдэг нь хүн төрөлхтөний төрөх үйл явцын илэрхийлэл юм. Өөрөөр хэлбэл хүүхэд эхтэйгээ хүйн холбоогоор холбогдож, эхийн умайгаас үтрээг дамжин эх дэлхийд мэндэлдэг. Иймд газар доорх ертөнцийн агууламж бүхий домог үлгэр нь эхийн умай болон гадаад ертөнцийг илтгэдэг байна. Ийм төрлийн домог ярианы гол учиг нь ер бусын баатар эр энэ дэлхийд мэндэлж буйг зөгнөсөн утгатай ажээ. Ашигласан материал: 박현죽 "한국공간설화연구", 1995년