СОЛОНГОСЫН УРАН ЗОХИОЛЫН ХҮРЭЭ

      Солонгосын уран зохиолыг солонгос ном зохиолдолд дараахи байдлаар тодорхойлсон байдаг. Солонгос хүний солонгос хүнд зориулж солонгос хэлээр зохиосон уран зохиолыг Солонгосын уран зохиол гэнэ. Товчхондоо солонгос хэлээр зохиогдсон бүхий л уран зохиол нь Солонгосын уран зохиол болно. Өнөөдөр Хойд солонгос, Өмнөд солонгос гэж хуваагдсан ч гэлээ соёлын өвөө хамтдаа залгамжилж ирсэн ба энэ утгаараа уран зохиолын үндсэн хэв шинж нь хоорондоо ялгагдаад байдаггүй. Солонгосын уран зохиол нь аман зохиолоос эхлэлтэй ба энэ нь бичгийн уран зохиолын суурь болж өгсөн. Хятадаас ханз үсгийг хэрэглэх болсон нь уран зохиолын хүрээг улам тэлсэн байна. Анхандаа ханз үсгийг ашиглан солонгос хэлийг галиглаж байсан бол хожмоо солонгос бичиг үсгийг зохион хэрэглэх болсноор үндэстний уран зохиол бүрэн утгаараа хөгжих болжээ. Солонгос уран зохиолыг үндсэндээ гурван том бүлэгт хувааж болно. 

Аман уран зохиол (구비문학),
Нанхиадын уран зохиол (한문학), 
Солонгос эх хэл уран зохиол (국문문학). 

      Өөрөөр хэлбэл энэ гурван том бүлэг нийлж байж солонгосын уран зохиолыг тодорхойлно. Ардын дуу (민요), бөөгийн дуулал (무가), үлгэр домог (신화, 설화) гэх мэт аман зохиол нь өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн бөгөөд цамт бүжиг (탈춤), дуулалт жүжиг (판소리) нь одоо ч өндрөөр үнэлэгддэг. Нанхиадын уран зохиол нь солонгос бичиг үсгээр бус ханз үсгээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг хэдий ч солонгос уран зохиол биш гэж үзэх боломжгүй. Нанхиад бичиг үсэг нь хятад бичиг үсгээс ялгаатайн дээр азийн олон үндэстэн хэрэглэсээр ирсэн нийтийн дундын бичиг үсэг болно. Латин, Араб, Санскрит хэл ч ялгаагүй. Гэхдээ энэ хэдээс нанхиад хэлний ялгагдах онцлог нь хэрэглэж байгаа улс болгонд дуудлага, уншлага нь өөр өөр байдаг. Солонгосд солонгос авиа дуудлагаар уншигдана. Үүнээс гадна солонгос бичиг үсгийн өвөрмөц онцлог бүхий хэл зүй, үг зүйг тусгасан нанхиад бичиг үсэг ч байдаг. Солонгосын бичгийн уран зохиол нь ханз бичиг үсгийг ашиглан солонгос хэлийг галиглан тэмдэглэх болсноор эхлэл тавигджээ. Ханз бичиг үсгийг өргөн хүрээнд авч хэрэглэх болсноор, ханз үсгийг ашиглан солонгос хэлийг галиглан бичих "Хянчал (향찰)"-ийг бүтээжээ. Энэ нь 15-р зуунд солонгос үсгийн цагаан толгой (훈민정음) зохиогдох хүртэл хэрэглэгдсэн хэдий ч солонгос хэлний дуудлагыг ийнхүү ханзаар галиглах амаргүй хэрэг байв. Тиймээс ч Хянчал нь өргөн хүрээг хамарч чадаагүй юм. 

 Ашигласан материал: 조동일 외 6인 공저, "한국문학강의", 길벗, 2009

Comments

  1. Сайн байна уу. Хэрэгтэй мэдээлэл оруулсанд баярлалаа. Би энэ талаар илүү ихийг мэдмээр байгаа юм аа. Солонгосын аман зохиол, яруу найргийн талаар би өөр хаанаас, ямар номноос судалвал зохих вэ? туслаач.

    ReplyDelete
  2. Сайн байна уу. Хэрэгтэй мэдээлэл оруулсанд баярлалаа. Би энэ талаар илүү ихийг мэдмээр байгаа юм аа. Солонгосын аман зохиол, яруу найргийн талаар би өөр хаанаас, ямар номноос судалвал зохих вэ? туслаач.

    ReplyDelete
    Replies
    1. Илүү ихийг мэдсэн болов уу ккк. Уучлаарай 3 жилийн дараа харлаа.

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

БАРУУН МОНГОЛ БА ЖАНГАР

КИНО ОРЧУУЛАХ ТУХАЙД

МОНГОЛЫН ЭРТНИЙ ҮЕИЙН УРАН ЗОХИОЛЫН ТУХАЙ ТОВЧХОН